erdenebayr

Даян аварга Г.Өсөхбаяр кино зураг авч байгааг мэдээгүй

Жүжигчин З.Эрдэнэбаяр “Тусгай салаа” кинонд Дэндэв хэмээх цэрэг залуугийн дүрийг бүтээсэн билээ. Энэ дүр олон нийтийн сайшаал магтаалыг ихэд хүлээсэн дүр юм.

Кинонд наадмаар Дэндэв, Г.Өсөхбаяр аваргатай барилдаж байгаа хэсэг гардаг. Энэ зураг авалтыг Г. Өсөхбаяр аваргад хэлэлгүйгээр авсан гэдэг.  Энэ талаар З.Эрдэнэбаяр “Хугацаа сунгах гээд ухарч зугтсан. Тэгсэн аварга хоёр гараа унжуулаад, уурласан байртай өөдөөс ирж байна. Аваргыг уурлуулж болохгүй гэж бодоод шууд л дайраад орсон чинь нэг мэдэхэд тэнгэр харчихсан байсан. Гэхдээ Монгол Улсын аварга, арслан, заануудтай наадмын зүлэг ногоон дэвжээн дээр гараад огшсон шүү.” гэж хэлжээ.

Ингэж даян аварга маань өөрөө ч мэдэлгүй кинонд дүр бүтээсэн гэдэг.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих