baganuur-udirdah-ajiltnuudiin-shuurhai

ДАРХАН: Удирдах ажилтнуудын шуурхай боллоо

Удирдах ажилтнуудын шуурхай хуралдаан хуралдлаа. Хуралдааны эхэнд ТЗУХ-ийн дарга Б.Туяа Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт, албан бичгийн шийдвэрлэлтийн мэдээллийг танилцууллаа.

Үүний дараагаар Цагдаагийн хэлтсийн дарга хурандаа Л.Ариунбат дүүргийн нутаг дэвсгэрт 2019 онд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн статсистик мэдээлэлд хийсэн дүн шинжилгээний талаар мэдээлэл хийлээ. Тэрээр “2019 онд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 1889 гомдол мэдээлэл хүлээн авсан нь урьд оны мөн үеэс 579 нэгжээр буюу 23.4 хувиар буурчээ. Үүнээс: Гэмт хэргийн талаарх 397 гомдол мэдээллийг хүлээн авч шийдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 85 нэгжээр буюу 17.6 хувиар, зөрчлийн шинжтэй 1492 гомдол мэдээлэл шийдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 494 нэгжээр буюу 24.8 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. Мөн согтуугаар зөрчил гаргаж саатуулагдсан хүн–896, үүнээс эмэгтэй – 56 байжээ. Нийслэлийн Засаг даргын захирамжаар архи согтууруулах ундаагаар үйлчилдэг баар, цэнгээний газрын цагийн хуваарьт өөрчлөлт оруулан 00 цаг хүртэл ажилладаг болсон нь гэмт хэргийн гаралт буурч байгаатай шууд холбоотой байна” гэв.

Мэргэжлийн хяналтын хэлтсээс баяр ёслолын үеэр хоол хүнсээр дамжих халдвар гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор шалгалт хийсэн ба хүнсний худалдааны-76, хоол үйлдвэрлэлийн-15, хүнсний үйлдвэрлэлийн-6, нийт 97 объект хамрагджээ. Шалгалтаар /давхардсан тоогоор/ 63 зөрчил дутагдлыг илрүүлж, 51 буюу 80.9%-ийг арилгуулсан байна.

Онцгой байдлын хэлтэс өнгөрсөн 14 хоногт хашаа шатсан-1, Хэрлэн голд мөс цөмөрч автомашинтайгаа суусан-2, бага насны хүүхэд гэртээ цоожлогдсон-1 дуудлагаар тус тус үүрэг гүйцэтгэн аврах ажиллагааг явуулсан байна. Ирэх 14 хоногт шинээр худалдаа, үйлдвэр үйлчилгээний чиглэлээр ашиглалтад орох гэж байгаа аж ахуйн нэгж байгууллага болон иргэний барилга байгууламжид хяналт тавьж ажиллах, Гамшгаас хамгаалах ангиллын сургалт зохион байгуулах 2020 оны төлөвлөгөөг боловсруулан Засаг даргаар батлуулахаар төлөвлөн ажиллах юм байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих