Isaias-Rodriguez-Venezuela

Венесуэлийн элчин сайд мөнгөгүй болж ажлаа хаялаа

Венесуэлд тогтоосон Николас Мадурогийн дэглэмийг эсэргүүцэж АНУ эдийн засгийн хориг тавиад байгаа билээ. Энэ хориг Венесуэлийн эдийн засагт маш хүндээр нөлөөлж бүх шатандаа хямралд өртөөд байгаа аж.

Саяхан л гэхэд Италид суугаа Венесуэлийн элчин сайд мөнгө санхүүгийн хомсдолд орсноос үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон тул огцорч байгаагаа мэдэгдсэн байна.

Тэрээр элчин сайдын яамны ажилчдын цалин, байрны түрээсээ төлөх ямар ч боломжгүй болсон гэнэ. Тус элчин сайдын яамны хуримтлагдсан өр 9 сая евро хүрчээ.

77 настай элчин сайд Родригез саяхан Ромд хийсэн хэвлэлийн хурал дээр ярихдаа “Миний эхнэр өмнөх нөхрийнхөө бэлэглэсэн хувцаснуудыг зарсан. Одоо би анх ирэхдээ худалдаж авсан машинаа зарахыг хичээж байна. Грингонууд намайг хар жагсаалтад оруулсан тул Италийн банкнууд надад үйлчлэхгүйг та бүхэн мэдэж байгаа” гэсэн байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих