erdenetulga-boh

Аймгийн арслан Д.Эрдэнэтулга түрүүлжээ

“Сайхан Төмөрт” ХХК-ний нэрэмжит Говь-Алтай аймгийн “Хантайшир” дэвжээний бөхчүүдийн энэ сарын ээлжит барилдаанд Төгрөг сумын харьяат, аймгийн арслан Д.Эрдэнэтулга түрүүлж, Эрдэнэ сумын харьяат, аймгийн харцага Я.Бумбаяр үзүүрлэжээ.

Харин их шөвөгт Цээл сумын харьяат, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, Дэлгэр сумын харьяат, аймгийн арслан Т.Сайханжаргал нар шалгарсан байна.

Тус барилдаанд улсын заан Б.Соронзонболд, улсын харцага Б.Бат-Өлзий, улсын начин Л.Гантулга, Ш.Тогтохбаяр нар ч хүч үзжээ.

mnb.mn

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих