halisan-uut

“Хальсан уутыг хориглох” тогтоолын хэрэгжилтэд шалгалт хийв

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Монгол улсын засгийн газрын 2018 оны 189 дүгээр тогтоолоор батлагдсан “Нэг удаагийн нийлэг хальсан уутыг хориглох тухай” тогтоолын хэрэгжилтэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх төлөвлөгөө, хуваарийн дагуу “АНКО” ХХК-ийн “Нарантуул-2”, “Хүчит шонхор” ХХК-ийн “Шонхор” худалдааны төвийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар нийлэг хальсан уут, сав, баглаа, боодол худалдан борлуулдаг бөөний 7 лангуу, 55 лангуу түрээслэгчдийн худалдаалах үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, хүнсний зориулалтын бус сав, баглаа, боодол болох 0.035 мм-ээс доош буюу 0,017 мм хэмжээтэй шаардлага хангахгүй 3 төрлийн 18650 ширхэг, 221000 төгрөгийн үнэ бүхий нэг удаагийн нийлэг хальсан уутуудыг улсын /ахлах/ байцаагчийн 2 актаар хураан авч, устгуулахаар Нийслэлийн Зөвлөлд хүргүүлж ажиллалаа.

Илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын ахлах байцаагчийн албан шаардлага хүргүүлж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллаж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих