selenge-suwilagch

Орон нутггийн сувилагчид ХӨСҮТ-д дадлагажиж байна

АНЭ-ийн Сүрьеэгийн тасаг, диспансерийн нийт хамт олон ЭМГ-ын даргын өрөөнд 2019 оны 09 сарын 12-ны өдөр хуралдсанаар Халдварт өвчин судлалын үндэсний төвд сувилагч нараа ээлж дараатайгаар ажлын байран дахь сургалтад хамруулахаар болсон.

Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/306 дугаар “Сүрьеэгийн тусламж үйлчилгээг сайжруулах зарим арга хэмжээний тухай” тушаал, “Сүрьеэгүй-Сэлэнгэ” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор аймгийн Нэгдсэн эмнэлэг, Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн тасгийн нийт 9 сувилагчийг ийнхүү хуваарийн дагуу 11 дүгээр сарын 4-ний өдрөөс 12 дугаар сарын 6-ны хүртэл ХӨСҮТ-ийн сүрьеэгийн клиникийн тасаг, нэгжүүдэд ажлын байрны дадлага, сургалтад хамруулж байна.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих