Авакадо жимс хорт хавдрын ЭСРЭГ үйлчилгээтэй

Эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг зүйл эргэн тойронд их байдаг. Хэрэв та авакадо жимсэнд дуртай бол эрүүл амьдрах энгийн алхмыг сонордуулъя. Өдөрт нэг авакадо идээд үзээрэй. Авакадо нь олон талын ашигтай, эрүүл мэндэд тустай гэдэг нь батлагдаад байна. Чухам ямар учраас танд санал болгож байна вэ?

Хорт хавдрын эсрэг тэмцэхэд тустай. Авакадо жимсний найрлаганд хорт хавдрын эсрэг үйлчлэлтэй элемент агуулагддаг байна. Тогтмол идсэндээ хэзээ ч харамсахгүй байх нь.

Зүрх судасны эмгэгт тустай. Сүүлийн үеийн судалгаагаар зүрхний өвчлөлд тустай нь батлагдаад байна. Авакадо жимсэнд сайн төрлийн өөх тос агуулагддаг бөгөөд артерийн судсанд сайнаар нөлөөлдөг байна.

Өдөр бүр идсэнээр холестриний түвшин сайжирч, эрүүл байдлыг мэдрэх болно. Мөн маш сайн чанарын кали агуулсан учраас цусны эргэлтэд сайнаар нөлөөлж улмаар зүрхний хэвийн ажиллагааг дэмждэг байна.

Эрүүл нүд, сайхан арьстай байх боломжтой. Авакадо жимсний найрлаганд нүдний хараанд сайнаар нөлөөлж, болор цайхаас сэргийлэх элемент байдаг.
Арьсанд яаж сайнаар нөлөөлдөг вэ? гэж үү. Арьсыг хэт ягаан туяанаас хамгаалах давхарга үүсгэн хамгаалдаг байна.

Жингээ хасахад тустай. Авакадо хэрэглэгчдийн тоо жилээс жилд өссөн нь илүүдэл жингийн эсрэг гайхалтай тэмцдэг бүтээгдэхүүн болсонтой нь холбоотой.
Жижигхэн ногоон энэ жимс нь уургаар баялаг бөгөөд цадсан мэдрэмж төрүүлж, гэдэс цатгалан байлгаж хэрэггүй амттан идэхээс аварч байдаг. Авакадо идсэн үедээ бага өлсдөг гэдгээ анзаарч байсан уу?

Янз бүрээр идэж болно. Энэ жимсийг идэхэд уйдна гэж үгүй. Та ямар ч салад, хоол хүнсэнд хэрэглэж болохоос гадна, дангаар нь, талхан дээр түрхээд ч идэж болно. Шарж болгож, смүүт хийж, нухаш болгон идсэн ч болно.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих